Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатжээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатжээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан осол өнөөдөр гарсан байна. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13-р хороо 17-ийн буудлын зам дээр автобус шатсан  гэсэн дуудлага ОБЕГ-т 20:33 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны арын хэсэг шатаж байжээ. Уг галыг 20:39 цагт бүрэн унтраасан байна.