АТГ-ынхан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт одоо ч ажиллаж буй бөгөөд захирал Г.Дугаржаваас нь гадна Уулын хэлтсийн дарга н.Батбаярыг мөн саатуулжээ

АТГ-ынхан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт одоо ч ажиллаж буй бөгөөд захирал Г.Дугаржаваас нь гадна Уулын хэлтсийн дарга н.Батбаярыг мөн саатуулжээ

Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэгжлэг шалгалт хийж, удирдлагуудынх нь өрөөг битүүжилсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар тус үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатуулсан юм.

Түүнийг Дарханы нэгдсэн эмнэлгээс шууд саатуулсан талаар эх сурвалж мэдээлж буй. Мөн түүнтэй хамт Уулын хэлстийн ерөнхий захирал н.Батбаярыг саатуулжээ. Авлигатай тэмцэх газрынхан одоо ч тус үйлдвэрт ажиллаж буй бөгөөд ажилчдаас мэдүүлэг авч байна. Тэд мөн нотлох баримтуудыг хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дугаржавыг, төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр худал мэдүүлж ашиг олох замаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байсан бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компаниудад төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргасан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байж магадгүй байна.

Мөн акталсан машинд сэлбэг шахсан, бараа материал авах нэрээр хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй байгаа аж.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2022 оны аравдугаар сард /2022.10.21/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, захирлаараа Г.Дугаржавыг томилсон.  Г.Дугаржавыг томилох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан юм. Сүүлийн үед түүнийг ХҮН намын санхүүжилтийг хууль бусаар босгож байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлд гараад байсан билээ.