Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга "Натур Мед Толун" клуб Азийн шилдэг клубүүдийн дунд зохиогдож буй “Win Streak Volleyball Invitational 2024” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн урилгаар оролцохоор болжээ.
Одоогоор тэд Тайван улсын Тайчунг хотод очиж бэлтгэлд гарчээ. Энэ удаагийн тэмцээнд Малайзын "Flying Falcon", Австралийн "Australian Volleyball Academy", Камбожийн "Visakha Volleyball team", Японы "Saitama Azalea", Тайваны "Long My Construction", Вьетнамын "Ho Chi Mingh City", Тайваны "Win Streak Volleyball" клубууд өрсөлдөх юм байна.
"Натур Мед Толун" клубын хувьд эхний тоглолтоо өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд 12.00 цагаас Малайзын “Flying Falcon” багтай хийнэ. Тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ны хооронд үргэлжлэх юм.