Дүнжингараваас Хан-Уул дүүргийн И-Март хүртэлх уулзварыг хаана

Дүнжингараваас Хан-Уул дүүргийн И-Март хүртэлх уулзварыг хаана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх замын урд болон хойд талыг зургадугаар сарын 1-ний 23:00 цагаас зургадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх гэнэ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүрэгт 201 байршилд хийхээр болсон байна. Тодруулбал,
  • Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэл
  • Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
  • ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
  • Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
  • Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил
  • Чингэлтэйн өргөн чөлөө
  • Галданбошогтын гудамжны авто зам
  • Хайлаастын зам
  • Ажилчны гудамжны авто зам
  • Хараагүйчүүдийн төвийн зам
  • Хасбаатарын гудамж
  • Ард Аюушийн гудамжны авто зам
  • Хүннүгийн гудамжны авто зам
  • Шархадны гудамжны авто зам
  • Натурын туслах авто зам
  • Олимпийн гудамжны авто зам
  • Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлана.