Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом дээр тоглож байсан нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2024.05.29/ 16 цагийн орчимд гарлаа.
Тодруулбал, "Галзуу хулгана" тоглоом дээр тоглож байсан 13-15 насын хүүхэд тоглож байх явцдаа бие нь муудаж, улмаар буусныхаа дараа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.