Балбын эмэгтэй уулчин Эверестийн оргилд хамгийн богино хугацаанд авирсан дээд амжилтыг тогтоожээ

Балбын эмэгтэй уулчин Эверестийн оргилд хамгийн богино хугацаанд авирсан дээд амжилтыг тогтоожээ

Дэлхийн ноён оргилд авирахад нийтдээ 24 цаг, 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ. Тэрбээр Эверестийн бэл дэх баазаас оргилд гарахад 14 цаг, 31 минутын хугацаа зарцуулсан ба оргилоос буухад дахин есөн цаг, 18 минут зарцуулсан байна. Лама замдаа унтаж амралгүй шөнийн цагаар авирчээ.

Түүнийг авирч эхлэхээс өмнө Эверестийн хоёрдугаар баазаас дөрөвдүгээр баазын хооронд 6,700 орчим уулчин авирч байсан гэнэ. Эверестийн өндөр далайн түвшнээс дээш 8,849 метр байдаг. Бэлийн баазаас хамгийн богино хугацаанд оргилд хүрээд буцаж ирэх эмэгтэйчүүдийн дээд амжилтыг Лама 2018 онд 39 цаг, зургаан минутаар тогтоож байжээ. 

Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг 2003 онд Балбын Лхагпа Гэлү Шерпа 10 цаг, 56 минутаар тогтоосон байдаг. Балбын алслагдсан Цум хөндийд сарлаг маллаж, далайн түвшнээс 4,500-5,000 метрийн өндөрт амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн Лама бичиг үсэгт тайлагдаж, хорвоотой танилцах хүртлээ уулчин гэж мэргэжил байдгийг мэдээгүй явсан гэдэг. Тэрбээр Умард Америкийн хамгийн өндөр оргил Деналид гарч байжээ.