Зургаадугаар сарын 1-нд таван чиглэлд зам хаана

Зургаадугаар сарын 1-нд таван чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зургаадугаар сарын 1-ний өдөр зарим чиглэлд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Сүхбаатарын баруун, зүүн тал, Монголын хүүхдийн ордноос Шангрилагийн уулзвар хүртэл, Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл, Галлериа худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэлх замыг 08:00-20:00 цагийн хооронд түр хаах ажээ.

“Дэлхийн монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулах уг баяраар төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хоригложээ. Харин үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм.