Багануур дүүрэг 4 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн Н /36 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэнийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
