Политехник коллежийн мужаан, гагнуурын ангийн оюутнууд сувилалын 30 ор, 83 хос ширээ, сандлыг 30 хоногт хийж өгчээ

Политехник коллежийн мужаан, гагнуурын ангийн оюутнууд сувилалын 30 ор, 83 хос ширээ, сандлыг 30 хоногт хийж өгчээ

Хэнтий аймгийн ЗДТГ тус аймаг дахь Политехник коллежийн оюутнуудаар сурагчийн ширээ, сандал захиалгаар хийлгэжээ.

Энэ хүрээнд өнгөрсөн жил 75 хүүхдийн ширээ, сандлыг нийт 22 сая төгрөгийн захиалга өгч хийлгэсэн бол энэ жил ахмадын сувиллын 30 ор, 83 хос ширээ, сандлыг 40 сая төгрөгөөр захиалан хийлгэсэн байна. Энэ удаагийн захиалгыг коллежийн багш, мужаан, гагнуурын ангийн оюутнууд 30 хоногийн дотор хийж гүйцэтгэжээ.