ВИДЕО: Явган хүний гарцгүй газар бага насны хүүхдүүд өөрсдөө гарц зурж, тэмдэглэжээ

ВИДЕО: Явган хүний гарцгүй газар бага насны хүүхдүүд өөрсдөө гарц зурж, тэмдэглэжээ

Монгол Улсад явган хүний гарц стандартын бус байдгаас  зам тээврийн осол гарах нь бий. Мөн зарим байршилд явган хүний гарц байхгүйн улмаас бага насны хүүхэд эрсдэлд орж магадгүй нөхцөлд байна. 

Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр цахим сүлжээнд нэгэн бичлэг нийтлэгдсэн нь иргэдийг эмзэглүүлээд буй. Тодруулбал, тоглоомын талбайн хажуу талын автомашины замд явган хүний гарц байхгүй тул бага насны хүүхдүүд өөрсдөө явган хүний гарц зурж, тэмдэглэж буй бичлэг цацагджээ. Иймд авто замд стандартад нийцсэн замын гарцуудыг хийх шаардлагатай байна. 

ВИДЕО: