БНСУ-ын түүхэн дэх хамгийн их өмч хуваах SK группын захирлын гэр бүл салалт олны анхаарлыг татаад байна

БНСУ-ын түүхэн дэх хамгийн их өмч хуваах SK группын захирлын гэр бүл салалт олны анхаарлыг татаад байна

БНСУ-ын SK группын захирал Чей Тэ Вон болон түүний эхнэр Но Со Ён нарын гэр бүл салалтын хэргийн давж заалдах шатны шүүх хуралд урьд өмнө нь байгаагүй хамгийн том өмч хуваах дүн (1.3808 их наяд вон) олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Тодруулбал, Гэр бүл салалттай холбоотой хөрөнгө хуваах нийт дүн 1 тэрбум ам.доллар байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэр бүл салалтын төлбөр болж байгаа аж. 2015 онд Чой Тэ Вон нууц амрагаасаа хүүхэдтэй нь илчлэгдсэний дараа гэр бүл цуцлах, өмч хуваах явц эхэлсэн байна. Чой Тэ Воны эхнэр Ро Со Ён "SK" группийн хувьцааны тал хувийг авахаар нэхэмжлэл гаргасан ч 2022 онд гэр бүлийн шүүх өв залгамжилсан хувьцааг шилжүүлэх боломжгүй хэмээн үзэж хуучин эхнэрт 66.5 тэрбум вон буюу 48.3 сая ам.доллар өгөх шийдвэр гаргасан байв. Тэгвэл өчигдөр Сөүл хотын давж заалдах шатны шүүх түүний 35 жил ханилсан Ро Со Ёныг компанийнхаа хувьцааны тодорхой хэсгийг авах эрхтэй гэж үзжээ. Харин Чойгийн өмгөөлөгчид шүүхийг хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэн давж заалдахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: N news




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө