БНСУ-д бага сургуулийн тоглоомын талбайд зэвсэг авч явсан 30 гаруй насны эрэгтэйг цагдаа нар баривчилжээ.
Тодруулбал, тус улсын Илсаны цагдаагийн газар 30 гаруй насны иргэн А-г энэ сарын 29-ний өдрийн 14:40 цагийн орчимд Гоян-си мужийн Илсансео-гу хотод байрлах бага сургуульд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэгт буруутгаж байгаа аж. “Хачирхалтай хүн сургуулийн талбайд байна” гэсэн мэдээлэл ирсний дараа цагдаагийнхан тухайн этгээдийн цүнхэндээ нууж явсан зэвсгийг хураан авчээ.
Түүнчлэн тухайн иргэн сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогдсон ба ямар нэгэн зорилгогүйгээр гэрийнхээ ойролцоох сургуульд орсон байна. Одоогоор уг этгээдийг цагдаа нар албадан эмнэлэгт хэвтүүлээд байгаа аж.