Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.
Арга хэмжээний үеэр:
- Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
- Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлэгт авч
- Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
- Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авахуулж
- Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.
Марафон гүйлт:
10.00-10.30 цаг Нээлт
10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/
16.30 цагт Хаалт
Хүүхэд, багачууд та бүхэн Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл дор байршуулсан QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.