Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар А/630 дугаар захирамж гаргажээ. Тус захирамжид, нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 07.00-16.00 цаг, есдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 08.00-17.00 цаг байхаар тогтоожээ.