Францын Парист байрлах Жоффруа-Гишар стадионд террорист халдлага зохион байгуулах гэж байсан 18 настай Чечень гаралтай залууг Сэнт-Этен хотоос баривчилсан гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ. Тэрбээр тус хот дахь хөл бөмбөгийн стадионд халдахаар төлөвлөж, бусад террористуудтай харилцаж байсныг тогтоожээ.
Тус стадионд Парисын зуны олимпын наадмын хөл бөмбөгийн тэмцээнүүд төлөвлөгдөөд байгаа. Франц улсын эрх баригчид долдугаар сарын 26-нд эхлэх зуны олимпын наадмыг угтуулан аюулгүй байдлаа чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа.
Үүнтэй холбогдуулан Францын засгийн газар Олимпын наадмын аюулгүй байдлыг хангахын тулд 20,000 цэрэг, 40,000 цагдаа дайчлаад байгаа ба гадаад улсуудаас 2,000 орчим цэрэг, цагдаагийн албан хаагч хүч нэмэгдүүлж ажиллах юм.
Эх сурвалж: The Sydney Morning Herald