БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

БНСУ-ын нэрт дуучин Ён Так Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна.

БНСУ-д Монгол Улсыг сурталчлах "Go Mongolia" арга хэмжээ гуравдугаар сард зохион байгуулагдаж Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран Монголын аялал жуулчлалын таван хөтөлбөрийг сурталчилсан юм. Энэ үед БНСУ-ын нэрт дуучин Ёнг Таг оролцсон ба БОАЖ-ын сайд Монгол Улсыг олон улсад сурталчлах "Аялал жуулчлалын элч" болох саналыг тавьж, Монголд аялахыг урьжээ.

Дуучин Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж "Аялал жуулчлалын элч" батламжаа өчигдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авсан байна. Түүний Монгол Улс дахь аялал "НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ" хөтөлбөрийн хүрээнд өрнөх юм.