Хот хаягдлаар дүүргэсэн бөмбөлөгийг Хойд солонгосоос БНСУ-ын нутаг руу хөөргөжээ

Хот хаягдлаар дүүргэсэн бөмбөлөгийг Хойд солонгосоос БНСУ-ын нутаг руу хөөргөжээ

Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу хог, бууцаар дүүргэсэн бөмбөлөгүүдийг хөөргөсөн талаар Yonhap news мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлэлд, "Хойд солонгосоос хог хаягдлаар дүүргэсэн бөмбөлөгийг Өмнөд солонгосын газар нутаг руу хөөргөж байгаа нь хоёр дахь явдал бөгөөд өмнө БНАСАУ-ын тал хуванцар сав, гутал, бууц зэрэг хог хаягдлаар дүүргэсэн 260 орчим бөмбөлөгийг хөөргөсөн гэж мэдэгдсэн БНСУ-ын арми мэдэгдлийг иш татан мэдээлсэн байна.

Харин хог хаягдлаар дүүргэсэн бөмбөлөгүүдийг илгээхээс өмнө БНАСАУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд тус улсын нутаг дэвсгэрээс Өмнөд Солонгосын тараасан суртал ухуулгын материал олдсон гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр "Хойд солонгосоос хөөргөсөн хаягдал цаас, хог хаягдал удахгүй БНСУ-ын хил орчмын нутаг болоод дотоодод хаягдах болно. Ингэснээр тус улс үүнийг цэвэрлэхэд хичнээн их хөдөлмөр шаардагдахыг мэдрэх болно" гэж хэлжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө