Энэтхэгийн бүх нийтийн сонгууль сар гаруй хугацааны турш үргэлжлэж байна

Энэтхэгийн бүх нийтийн сонгууль сар гаруй хугацааны турш үргэлжлэж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд эхэлсэн Энэтхэгийн парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгуулийн долоо дахь буюу сүүлчийн шатны санал хураалт өчигдөр эхэлжээ. Сонгуулийн хорооноос мэдээлснээр Энэтхэг улсын иргэд сонгуулийн 57 тойрогт саналаа өгдөг бөгөөд орон нутгийн цагаар 07:00 цагт 100 мянга гаруй санал авах байр нээгдэж, санал хураалт 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Сонгуулийн хорооноос мэдэгдсэнээр, тус улсын 18-аас дээш насны 968 сая /497 сая эрэгтэй, 471 сая эмэгтэй/ иргэн сонгогчдын жагсаалтад бүртгэгджээ.

Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Үндэсний ардчилсан эвсэл дэх гол хүч болох эрх баригч Энэтхэгийн Ардын нам / Bharatiya Janata Party/ гурав дахь удаагаа дараалан улс орноо удирдах магадлал өндөр байна. Тус эвсэлтэй Энэтхэгийн үндэсний хөгжлийн бүх нийтийн оролцооны эвсэлд нэгдсэн намууд өрсөлдөж байгаа бөгөөд сөрөг хүчний эвслийн гол хүч нь Энэтхэгийн үндэсний конгресс нам юм.

Эх сурвалж: AI Jazeera




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө