Ачааны автомашин замын хажуу руу унаж жолооч нь нас барсан осол гарчээ

Ачааны автомашин замын хажуу руу унаж жолооч нь нас барсан осол гарчээ

Завхан аймаг, Алдархаан сум  “Ганцын даваа” гэдэг газарт ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 03-ны өдрийн 03:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин хоёр зорчигчтой автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.