Нийтийн тээврийн 7 чиглэлийн автобус өнөөдрөөс 5:40 цагаас явж эхэлнэ

Нийтийн тээврийн 7 чиглэлийн автобус өнөөдрөөс 5:40 цагаас явж эхэлнэ

Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, өглөөний 07.00 цагаас ажил эхэлж, оройн 16.00 цагт тарахаар болсон.

Тэгвэл үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагт үйлчилж эхэлнэ.

Үүнд:

  • М:1 5 шар-Офицеруудын ордон,
  • М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай,
  • М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай,
  • Ч:79 Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал,
  • Ч:80 ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал,
  • Ч:81 3,4-р хороолол Яармагийн 1-р буудал зэрэг чиглэлүүдэд өөрчлөлт орж байна.