Мексик Улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж магадгүй байна

Мексик Улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж магадгүй байна

Мексик Улсын бүх нийтийн өчигдөр буюу ням гарагт боллоо. Санал хураалтын дүн хараахан гараагүй байгаа боловч тус улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж магадгүй байна.

Өчигдрийн сонгуулиаар Мексик улсын дараагийн Ерөнхийлөгч болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын 500 гишүүн, сенатын танхимын 128 гишүүн, найман мужийн захирагч нарыг сонгох юм. Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө хүчирхийллийн шинж чанартай халдлага олон гарсан тул сонгуулийн өдөр санал хураах байруудыг аюулгүйн хүчин, цэрэг цагдаагийн олон мянган бие бүрэлдэхүүн хамгаалсан байна. Тодруулбал, тус улсад сонгуулийн өмнө орон нутагт нэр дэвшиж байсан 20 хүний амийг хороосон гэж Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Улмаар санал хураах өдөр Пуэбла мужийн санал хураах байруудад хоёр ч удаа зэвсэглэсэн халдлага гарч, хоёр хүн амь үрэгдсэн аж.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшиж буйгаас урьдчилсан санал хураалтаар хамгийн өндөр саналтай байгаа хоёр нэр дэвшигч нь хоёулаа эмэгтэй байжээ. Мексик Улсад эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, өдөр бүр 10 орчим эмэгтэйчүүд бусдын гарт амиа алддаг гэх судалгаа байдаг тул тул тус улсын төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдох өндөр магадлалтай байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө