Артист, комедиан, лектор "Sekstsagaanbogd" буюу Б.Гантулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэр бүхий улс төрчийг дэмжихээ илэрхийлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулсан.
Тэрээр "Хүн бүхэн ил тод байж, хүссэн хүнээ дэмжих эрхтэй. Энэ утаа, түгжрэл гэх асуудлууд чинь 30 жилийн өмнөх асуудал. Анхнаасаа менежмент буруу явсан, авилгачид байсан, 30 жил асуудалтай байсан учраас үр дүн нь одоо гарч байна гэсэн үг. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд авилгачидтай тэмцлээ, тэдний нэрсийг баримттай зарлалаа, дахиж улсын сангаас зээл авах боломжгүй болголоо. Тэгэхээр би цааш цаашдаа ийм зүйлс яриад явна" гэсэн юм. Тэгвэл бид энэ талаар нь түүнээс тодруулга, мэдээлэл авахаар менежертэй нь холбогдсон боловч “ярилцлага өгөх боломжгүй” гэж хариуллаа.