Монгол залуу Б.Очирваань өөрийн шүтээн Рүүнийтэй уулзахаар 19 улс дамнан дугуйтай аялсан талаар “Manchester world” нийтэлжээ

Монгол залуу Б.Очирваань өөрийн шүтээн Рүүнийтэй уулзахаар 19 улс дамнан дугуйтай аялсан талаар “Manchester world” нийтэлжээ

Хөлбөмбөг сонирхогч монгол залуу Б.Очирваань өөрийн шүтээн Уэйн Рүүнитэй уулзахаар Монголоос Масчестер хүртэл дугуйгаар аялсан талаар “Manchester world” албан ёсны вэбсайт нийтэллээ.

Тус нийтлэлд “Хөлбөмбөгийн фанат Б.Очирваань гэх 27 настай монгол залуу Монголоос Манчестер хүртэл нэг жилийн хугацаанд 19 орноор дамжин дугуйтай аялжээ. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотоос аяллаа эхлүүлж, өдөрт 8-10 цаг дугуйгаар явсан байна. Ингэж явсаар Австри, Герман, Францын нутгаар дайран өнгөрч 2024 оны тавдугаар сарын 5-ны өдөр зорьсон газраа хүрэв. Тэрбээр энэхүү аяллынхаа талаар ярихдаа, “Миний хамгийн хэцүү нь хүйтэн цаг агаар, салхи, өндөр уулс байсан. Замын бартаанаас гадна надад маш олон сорилт тулгарсан ч би давж чадсан. Энэ аялал маань намайг илүү хүчирхэг болгосонд талархаж байна. Аяллын хамгийн сайхан нь үзэсгэлэнтэй байгаль байсан” гэжээ. Б.Орчирваань урт аяллынхаа туршид майханд буудаллаж, 19 улсыг туулсан бөгөөд сорилтын нийт зардал 7000 фунт стерлингээс их байжээ.

Эцэст нь тэр мөрөөдөж байсан газар болох Манчестерт ирсэн бөгөөд түүнийг спортын баатар, Манчестер Юнайтед болон Английн домогт тоглогч Рүүни хүлээн авч уулзлаа.

Б.Очирваань хуучин хөлбөмбөгийн дасгалжуулагчдаа төлөвлөгөөнийхөө талаар мессеж илгээж, мөн клубтэй холбогдож Twitter дээрээ нийтэлсний дараа энэхүү уулзалтыг зохион байгуулсан. Б.Очирваань 2024 оны тавдугаар сарын 3-нд Их Британид ирэхдээ Лондон, Милтон Кейнс, Лутон, Нортхэмптон, Лестер, Дерби хотуудаар дугуйгаар аялж, хоёр хоногийн дараа тавдугаар сарын 5-нд Манчестерт ирсэн юм” гэжээ.

 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө