Шувууны аж ахуйн барилгад өнөөдөр /2024.06.04/ өглөө гал гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" баг шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ зургаадугаар сарын 4-ний 04:52 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа аж. Шувууны аж ахуйн 18х110 метрийн хэмжээтэй сендвичэн барилга шатаж байсныг унтраахаар ажиллаж байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.