“Mercedes Benz G320” загварын суудлын автомашин гараашны хамт шатаж байсныг унтраажээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 03-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5х7 метрийн хэмжээтэй гарааш, “Mercedes Benz G320” загварын суудлын автомашин чиргүүлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.