“Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн түншлэл” форумын үеэр “Шинжлэх ухааны төв”-ийг нээжээ

“Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн түншлэл” форумын үеэр “Шинжлэх ухааны төв”-ийг нээжээ

Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төслөөс Дархан-Уул аймагт зохион байгуулж буй “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн түншлэл” форумд боллоо. 

Энэхүү форумын зорилго нь Дархан-Уул аймгийн төдийгүй Төвийн бүсийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшил, их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд нэгдэн хамтын ажиллагаагаа өрнүүлэх, шинэлэг шийдлүүдийг хамтран бүтээх платформыг бий болгох явдал аж.

Нийт 11 улсын 40 гаруй эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны технологийн паркийн мэргэжилтнүүд, инновацын компанийн болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа тус форумаар дамжуулан Дархан хот цаашдаа хэрхэн Монгол Улсын төвийн бүсийн шинжлэх ухаан, технологийн төв болон хөгжих асуудлыг бүх талын оролцоог хангуулан хэлэлцсэн байна.

Мөн тус форумын үеэр Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Найрамдал” төслийн хүрээнд “Шинжлэх ухааны төв” ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургуульд нээгдлээ. 2022 оноос эхэлсэн, 3 сая еврогийн санхүүжилттэй энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Дархан хотод ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг тэлэх, шинэ старт-апуудыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.