"Баян" өндөгний гурван агуулах, нэг оффисын барилга галд өртжээ

"Баян" өндөгний гурван агуулах, нэг оффисын барилга галд өртжээ

Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" багт байрлах шувууны аж ахуйд өнөөдөр //2024.06.04/ өглөө гал гарсан билээ. 

Тэгвэл тухайн шувууны аж ахуйн нь "Баян" өндөгний үйлдвэр байсан аж. Галд өртсөн дөрвөн барилгын гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байсан байна. "Баян" өндөгний аж ахуй нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг томоохон үйлдвэрлэгч юм.