Ардын уран зохиолч Ш.Дулмаа, бурханч лам Г.Пүрэвбат агсан нарын ар гэрт 300 мянган төгрөгийн тусламжийг Соёлын яамнаас олгож эмгэнэл илэрхийлжээ

Ардын уран зохиолч Ш.Дулмаа, бурханч лам Г.Пүрэвбат агсан нарын ар гэрт 300 мянган төгрөгийн тусламжийг Соёлын яамнаас олгож эмгэнэл илэрхийлжээ

Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сар /2024. 03. 04/-д соёл урлагийн салбараас төрөн гарсан хэд хэдэн гавьяат зүтгэлтнүүд таалал төгсөж, соёл урлагийн салбарт нөхөж баршгүй гарз тохиосон билээ. 

Тухайлбал, "Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан Монгол Улсын ардын уран зохиолч,  Шагдарын Дулмаа, Монголын Бурхны Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн бурханч лам, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбат, Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, "Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн дуучин Даваажавын Баадайжав нар тэнгэрт дэвшсэн. Тэгвэл Соёлын яамнаас эдгээр талийгаач нарын ар гэрт тус бүр нь 300 мянган төгрөг өгч, эмгэнэл илэрхийлсэн байна.