Монголын бүлэг жуулчин БНСУ-д 15 хоног визгүй зорчих журмыг 2025 он хүртэл сунгасныг ЭСЯ-наас мэдэгдлээ

Монголын бүлэг жуулчин БНСУ-д 15 хоног визгүй зорчих журмыг 2025 он хүртэл сунгасныг ЭСЯ-наас мэдэгдлээ

БНСУ-ын Яньян ОУНБ-аар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмыг 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан болохыг ЭСЯ-наас мэдэгдлээ.

Өмнөд Солонгост визгүй зорчсон ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй. Уг журмыг 2022 оноос хойш жил, жилийн хугацаагаар сунгаж байсан ч энэ удаад дахин сунгажээ. 

Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр 2022 онд гарч байсан юм. Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аяллыг дараах есөн компани зохион байгуулах албан ёсны эрхтэй байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө