Өнгөрсөн хоёрдугаар сард Хятад Улсын Шэньжэнь хотод цахилгаанаар ажилладаг таван хүний суудалтай “нисдэг такси” үйлчилгээний онгоц нээлтэй хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус онгоцыг Prosperity хэмээн нэрлэсэн бөгөөд олон нийтэд танилцуулахдаа Шэньжэнь хотын нисэх онгоцны буудлаас хөөрч голын усан дээгүүр 50 км нислэг үйлдэн 20 минутын дараа Жухай хотын гатлага онгоцны боомтод газардсан юм. Тэгвэл энэ удаа “нисдэг такси” үйлчилгээнд явах дээрх онгоцыг томоохон хотуудад туршиж эхэлсэн байна. Ингэхдээ амьдарч буй хотдоо гэрээсээ ажил руугаа явах болон бусад төрлийн ажилдаа нисдэг таксигаар маш богино хугацаанд зорчих үйлчилгээг үзүүлж байгаа аж. Энэ хүрээнд Шэньжэнь хотод “нисдэг такси” үйлчилгээ анхны зорчигчтой нислэгээ үйлджээ.
ВИДЕО: