АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг монгол сонсогч дүүргэлээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг монгол сонсогч дүүргэлээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн арга хэмжээ саяхан болж, Монгол Улсын анхны төгсөгч, сонсогч Сайнбуянгийн Санаасайн төгссөн нь бахархам байлаа.

Анхны монгол сонсогч төгссөн энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн 2024 оны төгсөлтөөр 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогчид,  үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгссөн байна.

​АНУ-ын Тэнгисийн цэргийн академи нь 1845 онд байгуулагдсан бөгөөд тус улсын төрлийн цэргийн хамгийн анхны академи юм. Сургуулийг олон алдартнууд төгссөн байдаг байна.