Онцгой байдлын алба хаагч Ч.Сугархүү Хэрлэн голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг аварчээ

Онцгой байдлын алба хаагч Ч.Сугархүү Хэрлэн голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг аварчээ

Хэрлэн голд живж байсан бага насны хоёр хүүхдийн амь насыг Онцгой байдлын алба хаагч аварчээ.

Тодруулбал, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч , ахлах ахлагч Ч.Сугархүү өнөөдөр буюу 2024 оны 06-р сарын 04 ны өдрийн 15 цагийн үед Хэрлэн голын орчим гэр бүлийн хамт амарч явах үедээ голын усанд хөл алдан живж байсан 9,10 настай 2 хүүхдийг уснаас гарган амь насыг нь аварсан байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.