Английн Төв банк өнөөдөр /2024.06.05/ тус улсын хаан III Чарльзын хөрөг бүхий шинэ мөнгөн дэвсгэртийг худалдаанд гаргажээ. Тодруулбал, 2022 оны есдүгээр сард таалал төгссөн Английн хатан хаан II Елизаветагийн хөрөг зурагтай Их Британийн мөнгөн дэвсгэртүүд III Чарльзын зурагтай фунт стерлингээр аажмаар солигдох аж. Английн хаан III Чарльз нь мөнгөн дэвсгэрт дээр хөрөг зургаа буулгасан Британийн хоёр дахь хаан болж байгаа аж. Английн хааны хөргийг анх 1960 онд цаасан фунт дээр хэвлэж эхэлсэн бөгөөд дараа нь II Элизабет хаан ширээнд суухад түүний хөргийг хэвлэж байжээ.
Эх сурвалж: BBC