Монголд зураг авалтаа хийж буй БНСУ-ын "Бурханы найрал хөгжим" киноны зураг авалтыг хийж дуусгажээ

Монголд зураг авалтаа хийж буй БНСУ-ын "Бурханы найрал хөгжим" киноны зураг авалтыг хийж дуусгажээ

БНСУ-ын "Бурханы найрал хөгжим" киноны зураг авалтыг Монголд хийсэн ба зураг авалт нь саяхан дуусчээ.  

Тус киноны гол дүрд жүжигчин Пак Си Ху тоглосон бөгөөд өвлийн улиралд буюу -30 хэмийн хүйтэнд зураг авалтаа хийсэн байна. "Бурханы найрал хөгжим" кино продакшны албаны хүний мэдээлснээр, "Монголд хийж буй энэхүү зураг авалтыг Монгол Улсын идэвхтэй тусламж, тэр дундаа Монголын үндэсний агаарын тээврийн "Миат Эйр" компанийн туслалцаатайгаар ямар нэгэн томоохон осол авааргүйгээр амжилттай дуусгалаа. Үнэхээр хүйтэн байсан ч жүжигчид маань шаргуу ажилласан" гэжээ. “Бурханы найрал хөгжим” кинонд гадаад валют олох зорилгоор Хойд Солонгост хуурамч хамтлаг байгуулж байгаа талаар гарах аж.

Нэмж дурдахад, 2AM хамтлагийн гишүүн, жүжигчний хувьд олны анхаарлыг татаж буй Жон Жин Вүүн мөн Ки Жу Бонг, Тэ Хан Хо, Со Дун Вон нар уг кинонд тогложээ. Энэхүү кино одоогоор Солонгост зураг авалтаа хийж байгаа аж.