ВИДЕО: Туркд цэргийн сургуулилт хийж байсан онгоц осолдож, хоёр цэрэг амь үрэгджээ

ВИДЕО: Туркд цэргийн сургуулилт хийж байсан онгоц осолдож, хоёр цэрэг амь үрэгджээ

Туркийн цэргийн сургуулилт хийж байсан онгоц мягмар гарагт төв Кайсери мужид осолдож, хоёр цэрэг амь үрэгдлээ гэж Туркийн Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгджээ. Сургалтын “SF-260 D” онгоц Кайсери дэх агаарын баазаас хоёр нисгэгчтэй бэлтгэл сургуулилт хийхээр хөөрсөн боловч харамсалтайгаар осолджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэж яамнаас мэдэгдсэн байна. Анх ослын газарт өтгөн хар утаа гарч байгаа талаар иргэд холбогдох байгууллагад мэдэгдсэн бөгөөд яаралтай тусламжийн багийнхныг очиход хоёр нисгэгч хэдийн амь үрэгдсэн байжээ.