Өнгөрсөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн удирдлагууд Япон улсын Шизүока мужийн Яйзү хотод айлчилжээ. Энэ үеэр тус хотын иргэдийн сайн дурын гал түймэр унтраах бүлгэмийн автомашины түлхүүрийг Чингэлтэйн Онцгой байдлын газарт хандивлахаар болж, түлхүүрийг гардуулсан байна.
Улмаар өчигдөр /2024.06.05/ дээрх гал түймэр унтраах автомашины түлхүүрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ.
Ингэснээр цаашид Яйзу хотын иргэдийн сайн дурын бүлгэмийн ашиглаж байсан гал түймэр унтраах автомашиныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салбар шинэ ангид ашиглаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах аж.