Хятадын иргэний хэрэглээний дрон саяхан Эверестийн 6000 метрийн өндөрт дэлхийн анхны ачаа тээвэрлэлтийг хийсэн талаар Балбын талаас эш татан БНХАУ-ын Синьхуа агентлаг мэдээллээ.
Энэхүү туршилт амжилттай болсоноор өндөр уулын авиралт, аврах ажиллагаа, байгаль орчныг хамгаалах ажлыг хөнгөвчлөх замыг заслаа. Туршилтад DJI FlyCart 30 дроныг ашигласан бөгөөд дронд гурван хүчилтөрөгчийн сав болон 15 кг бүхий бусад хангамжийг зүүж, Эверестийн 5,364 метр буюу 17,598.43 фут өндөрт байрлах 1 дүгээр бааз руу илгээсэн байна. Улмаар дрон тээвэрлэлтээ амжилттай хийж, 6000 метрийн өндөрт амжилттай хүрч, буцахдаа хог ачсан ирсэн гэж Бээжинд төвтэй Синьхуа мэдээлэв.
Хятадын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч DJI-ийн мэдээлснээр уг нисгэгчгүй онгоц өдөр шөнөгүй 12 минутын дотор баазуудын хооронд 15 кг ачаа зөөвөрлөх боломжтой аж. "Тоног төхөөрөмж, хангамж, хог хаягдлыг нисгэгчгүй онгоцоор аюулгүй тээвэрлэх чадвар нь өндөр ууланд авирах логистикт хувьсгал хийх, хог цэвэрлэх ажлыг хөнгөвчлөх, холбогдох бүх хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулах боломжтой" гэж DJI компанийн стратегийн ахлах захирал Кристина Жан мэдэгджээ.
ФОТО: