Ш.Бат-Ирээдүй: Хилс хэрэгт татагдан 200 гаруй хоног цагдан хоригдож, таван жилийн ялыг биеэр эдэлсэн

Ш.Бат-Ирээдүй: Хилс хэрэгт татагдан 200 гаруй хоног цагдан хоригдож, таван жилийн ялыг биеэр эдэлсэн

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2010 онд “Зэлэм” компанийн захирал Ш.Бат-Ирээдүй "South Gobi Sands" гэх компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу шилжүүлж авсныхаа төлөө зохиомол хэрэгт хилсээр яллагдаж, 200 гаруй хоног цагдан хоригдож,  5 жилийн ялыг биеэр эдэлсэн талаараа “tv9” телевизэд ярилцлага өгчээ.

Тэрээр “Тухайн лицензийг худалдаж аваад хамтрагч компанитай нийлэн нийт 14 сая долларын эрэл хайгуул хийсний дүнд 42 сая тонн нүүрсний нөөц илрүүлсэн. Ингээд Эрдэс баялагийн зөвлөлөөр тухайн газрыг Монгол улсын эрдэнэсийн санд бүртгэж авсан. Гэтэл гэнэт гэр оронд нэгжлэг хийгээд, барьж аваачаад хорьчихсон. Тухайн үед Б.Хурц ТЕГ-ын дарга байсан. Мөрдөгч нь нөгөө н.Бархасбад, н.Бямбажав нар. Прокурор нь н.Алимаа гэж хүн байсан. Байцаахаар нь бид болсон зүйлээ л хэлсэн. 200 гаруй хоног цагдан хорих хугацаандаа 2-3 удаа л байцаалт авсан. Тэр хугацаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх, прокурор гээд бүх шатанд нь шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Ингээд удаан хугацааны дараа ганц шүүх хурал товлогдсон, бид ч бөөн баяр болсон. Шүүх  хурал дээр 2010 оны гуравдугаар сард лиценз худалдаж авсан тухайгаа хэлэхэд дөрөвдүгээр сард явуулсан ямар ч хамааралгүй бичгийг өөдөөс яриад байсан.

Ингээд шүүхээр оруулаад биднийг ялласаны дараа нэг шүүгч “минийхээр бол та нар буруугүй шүү” гэж хэлж байсан” гэж ярьжээ.