БНСУ-ын алдарт T-Ara охидын хамтлагийн дуучин Хён Мин маргааш Монголд ирнэ

БНСУ-ын алдарт T-Ara охидын хамтлагийн дуучин Хён Мин маргааш Монголд ирнэ

Маргааш буюу 2024 оны зургаадугаар сары 8-ны өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох T-Ara xамтлагийн дуучин Xён Мин Монголд ирэх гэж байна.

2013 онд БНСУ-ын алдарт Т-Аra xамтлагийнxан Монголд ирж тоглолтоо xийн, “NUMBER NINE” дууныхаа клипний зураг авалтыг xийж байсан билээ. Тус хамтлагийг Монголчууд "Roly poly", "Number nine", "Day by day" зэрэг олон алдартай дуугаар нь сайн мэдэх биз ээ. 

Тэгвэл T-Ara хамтлагийн гишүүн Xён Мин 2013 онд Монголд xамтлагийнxаа гишүүдтэйгээ ирж байсан бол энэ удаад өөрийн нүүр царай болж, хамтран ажилладаг “MAKE9” брэндийн VIP үйл ажиллагаанд оролцохоор Монголд ирэх аж.