Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр энэ онд багтаан өөрийн үйлдвэрийн “Mirage 2000-5” байлдааны нисэх онгоцнуудыг Украины армид нийлүүлж, нисгэгчдийг нь бэлдэж өгөхөөр болсныг мэдэгджээ.
Тэрээр “Украины газар нутаг, агаарын орон зайг хамгаалах Францын “Mirage 2000-5” байлдааны нисэх онгоцнуудыг энэ оны төгсгөлд шилжүүлж өгөх хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрийг бид маргааш зарлах болно” гэж France 2 телевизийн сувгаар ярьжээ.
Макрон бас Украины армийн 4,500 хүнтэй ангийг сургаж, иж бүрэн зэвсэглэж өгөхөд бэлэн байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм. Мөн Францын зэвсгээр ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрснөө дахин баталжээ.
Эх сурвалж: Reuters