Уулын замын засвар хучилт дуусаж байгаа бөгөөд маргааш өглөө хөдөлгөөнийг нээнэ

Уулын замын засвар хучилт дуусаж байгаа бөгөөд маргааш өглөө хөдөлгөөнийг нээнэ

Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Замын засвар, хучилт дуусаж байгаа бөгөөд маргааш өглөө хөдөлгөөнийг нээнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

ХУД-ийн 22-р хороо ХААИС-н уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж буй. Энэ хүрээнд ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргын усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэж байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө