Татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв болон мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна
- Програмист
- Сүлжээний инженер
- Системийн шинжилгээ хариуцсан инженер
- Мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан инженер
- Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч
- Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хариуцсан инженер
- Мэдээллийн аюулгүй байдлын аудитор
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
Нэмэлт шаардлага:
- Асуудлыг системтэй шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн байх;
- Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
- Тайлан мэдээ боловсруулж, дүн шинжилгээ хийх тайлагнах, илтгэх ур чадвартай;
- Ямар нэгэн өгөгдлийн сангийн мэдлэгтэй байх (Oracle мэддэг бол давуу тал болно).
Зан төлөвийн шаардлага:
- Бусадтай нээлттэй харилцах, багаар ажиллах;
- Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй;
- Логик сэтгэлгээ сайтай, ачаалал даах, түргэн суралцах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй, цагийн менежмент сайтай байх;
Нэмэлт мэдээлэл:
- Төрийн албан хаагчийн анкет
- Бакалавр болон магистрын дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил, мэргэжлийн тодорхойлолт
Анкет хүлээн авах хаяг:
- Татварын Ерөнхий Газар, 6 давхар 608 тоот, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл материал хүлээн авна. Холбоо барих утас: 99084018