ВИДЕО: Энэтхэгт зэвсэгт халдлага болж есөн хүн амиа алджээ

ВИДЕО: Энэтхэгт зэвсэгт халдлага болж есөн хүн амиа алджээ

Өчигдөр Энэтхэг, Пакистан, Хятад гурван улсын хил дээр оршдог Кашмирын уулархаг бүс нутагт зэвсэгт халдлага гарч есөн хүн амь үрэгджээ. Тодруулбал, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн гурав дахиа тангараг өргөх ёслолоос нэг цагийн өмнө уг халдлага болсон байна. Хинду шашны мөргөлчдийн сууж явсан автобус руу зэвсэгт этгээдүүд отож байгаад дайрсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Ерөнхий сайд Нарендра Моди нь хинду шашинтан юм.

Зэвсэглэсэн этгээдүүдийг халдах үед жолооч хяналтаа алдаж автобус гүн хавцал руу унасан ба Риаси нэртэй тосгоны ойролцоо болсон уг ослын улмаас 23 хүн бэртсэн байна. Автобустай мөргөлчид хинду шашны сүмд мөргөл үйлдчихээд буцаж явжээ.

Пакистан улс 1947 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Энэтхэг улстай Кашмирын бүсийг хувааж, газар нутгийн маргаан дагуулсаар ирсэн. Модигийн Засгийн газар 2019 онд Кашмир дахь хязгаарлагдмал автономит буюу бие даасан байдлыг цуцалснаар Энэтхэгийн эсрэг бослого тэмцэл, хүчирхийлэл эрс буурчээ.