БНСУ-ын жүжигчин И Ён Хи ирэх есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авна гэдгийг "Saram Entertainment"-аас мэдэгдлээ.
Тодруулбал, “Ghost”, “Miss Korea”, “Race”, “The Game: Towards Midnight” зэрэг киногоороо олонд танигдсан БНСУ-ын алдарт жүжигчин И Ён Хи бие давхар болсон гэдгийг түүний агентлаг "Saram Entertainment"-аас албан ёсоор зарлалаа.
Тэрбээр энэ оны есдүгээр сард төрөх бөгөөд энэ нь түүний анхны хүүхэд юм. Жүжигчин бүсгүй одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны зургаадугаар сард олны танил бус нөхөртэйгөө гэрлэсэн билээ.