Дайны улмаас ажиллах хүчний хомсдолд орсон тул Путин Хойд Солонгост айлчилж энэ талаар хэлэлцэж магадгүй гэв

Дайны улмаас ажиллах хүчний хомсдолд орсон тул Путин Хойд Солонгост айлчилж энэ талаар хэлэлцэж магадгүй гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд Хойд Солонгос болон Вьетнамд айлчлах тухай өчигдөр /2024.06.10/ тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл Путин 2000 оноос хойш Хойд Солонгост дахин айлчлахаар болсныг ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора мэдэгджээ. Путин Хойд Солонгост айлчилсныхаа дараа шууд үргэлжлээд Вьетнамыг зорих бөгөөд энэ сардаа багтаад тун ойрын хугацаанд айлчлалыг төлөвлөжээ.

Энэ удаагийн айлчлалаар Путин, Ким нар Хойд Солонгосын цагаач ажилчдыг ОХУ-д илгээх эсэхийг хэлэлцэж магадгүй талаар олон улсын шинжээчид мэдэгджээ. Украин дахь дайнаас болж ОХУ ажиллах хүчний хомсдолд ороод буй.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Владивостокт айлчилсан. Айлчлалын хүрээнд тэр Восточный сансрын станцад зочилсон бөгөөд Путин энэ үеэр Пёньяны хиймэл дагуулын бүтээн байгуулалтад туслана гэж амлажээ.

Эх сурвалж: Bloomberg