Цагдаагийн алба хаагчийн галын аюулаас аварсан хүүхэд талархал илэрхийлэхээр есөн жилийн дараа аврагч цагдаагаа хайж очжээ.
Тодруулбал, Цагдаагийн ахлах дэслэгч Г.Чингис 2015 оны нэгдүгээр сард галын аюулаас нэг гэр бүлийн 5 гишүүнийг аварсан байна. Улмаар уг ослоос есөн жилийн дараа Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Чингист иргэн Х.Энхсугар талархал илэрхийлэхээр өөрийн биеэр ирсэн байна.
ВИДЕО: