Казахстан улсад дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг авчирлаа гэсэн мэдээллийг theguardian.com сайт мэдээлжээ. Тодруулбал, Германы Берлин хотоос дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга, хоёр гүү гэсэн нийт долоон адууг Чехийн нисэх хүчний тээврийн онгоцоор Төв Азийн улс болох Казахстанд өчигдөр /2024.06.11/ авчирсан байна.
ВИДЕО:
Мөн тус мэдээлэлд, "Казахстанд нутагшуулсан эдгээр адуу нь Берлин, Прага хотын амьтны хүрээлэнд амьд үлдсэн хоёр бүлгээс гаралтай. Энэ бол манай гараг дээрх сүүлчийн зэрлэг адууны түүхийн цоо шинэ бүлгийн эхлэл юм. Ирэх таван жилийн хугацаанд Казахстаны төв хэсэгт нийт 40 тооны зэрлэг адуу буюу тахийг тээвэрлэх төлөвлөгөөтэй байна" гэжээ. Мөн 2011-2019 оны хугацаанд Прагийн амьтны хүрээлэнгээс Монголд тахь нутагшуулсан одоо энэ улсад 1500 орчим зэрлэг адуу байгаа" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
The world's last wild Przewalski's horses were brought to Kazakhstan. The mares were kept in zoos in Prague and Berlin, but now they will return to their native steppes to restore the extinct population. pic.twitter.com/HMCEzsLNv3
— NEXTA (@nexta_tv) June 11, 2024