Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногоос олгоно

Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногоос олгоно

Өнгөрсөн онд Засгийн газрын эх үүсвэрээр санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам баталсан. Уг журмаар гэр хороололд барих амины орон сууцанд найман хувийн хүүтэй зээл олгох болсон.

Одоогоор хэрхэн олгох журам нь тодорхой болоогүй байгаа. Тэгвэл тус зээлийг банкаар хэрхэн олгож эхлэх талаар журам ирэх долоо хоногоос эцэслэн шийдэгдэх юм байна. Уг зээл хамрагдах нөхцөлд орон сууц нь 60 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй, 120 метр квадратаас ихгүй хэмжээтэй байна амины орон сууцтай иргэн багтана. Түүнчлэн амины орон сууц барихаар ипотекийн зээлд хамрагдах иргэн орон сууц барих өртөгийнхөө 30 хувийг урьдчилж төлөх ёстой гэсэн мэдээлэл байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө