Их Британид 12 настай хоёр хүү бусадтай муудалцан, хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Их Британид 12 настай хоёр хүү бусадтай муудалцан, хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Английн төв хэсэгт орших Вулверхэмптон хотын цэцэрлэгт хүрээлэнд 19 настай Шон Сисахай бусдад хутгалуулан амь насаа алдсан хэрэг гарчээ. Тэгвэл уг хэргийг Их Британийн 12 настай хоёр хөвгүүн үйлдсэн нь өнгөрсөн даваа гарагт тогтоогдсон  байна.

Цагдаагийн мэдээлснээр, хэрэг гарах үед Сисахай найзуудын хамт цэцэрлэгт хүрээлэнд уулзаж байгаад ганцаараа гэр рүүгээ  харьж байжээ. Тэр үед хөвгүүд ирж маргаан өдөөсөн ба мөрлөж унагаснаар зодоон эхэлсэн бөгөөд  42.5 см урт хутгаар Сисахайг хэд хэдэн удаа цээжрүү нь хутгалжээ.  

Энэ хэргийн шүүх хурал ирэх долдугаар сард болох ба одоогоор хөвгүүдийг баривчилсан байгаа аж.