Илүү шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдах Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна  гэв

Илүү шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдах Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна гэв

Энэ жилийн үндэсний баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр хэвлэлд мэдээлжээ. Мөн энэ жилийн Үндэсний баяр наадмаар илүү шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Жишээлбэл, "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүдийг шинээр сонгон шалгаруулж, шинэчлэн тавих ба Тува, Өвөрмонгол, Халимагаас хүмүүс урьж оролцуулах юм байна. Мөн баяр наадмын үеэр допингийн асуудлууд их гардаг тул богино хугацаанд, хурдан хариу нь гардаг шинжилгээний арга хэлбэрийг бөхийн салбар хороодуудад танилцуулсан талаар албанаас мэдээлжээ.

Энэ жил Үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдал наадмын нээлтийг найруулахаар болжээ.